The Future is Green - Ирээдүй бол Ногоон
Шинэ он, шинэ бүхний эхлэл сайн сайхан байгаасай гэж хүснэ. Тиймээ...
Оны эхний хэдэн өдөр интэрнет ухаж, олж мэдсэн зарим нэгэн сонирхолтой таамагийг уншигчидтайгаа хуваалцая гэж шийдлээ.
2010 оныг их өөрчлөлтийн эхлэл гэж гэж бичиж байна. Сүүлийн хэдэн жилийн турш 2012 онд дэлхий сөнөнө гэж, зарим нь бүүр галав юүлэх тухай ярьж, нам дор газруудад бараг хүн үлдэхгүй их гамшиг болно бичих нь элбэг болсоныг та нар анзаарсан байлгүй. Харин маргааш юу болохыг мэддэггүйдээ бид амар амгалан байдаг. Дэлхий нэг л өдөр дэлбэрч магадгүй гэсэн ч маргааш лав биш гэж боддог.
Яагаад астролгич, зурхайч, зөнчид нэгэн дуугаар 2012 онд айхавтар том өөрчлөлт болно гэж хэлээд байгаа юм бол оо? Үүнийг зах зухаас нь бага ч гэсэн тайлбарласан юм байна уу гэж хайсан юм. Эрлийн үзүүрт хэд хэдэн таамаг олж мэдлээ.
Зарим зөнчид, эзотерикчид (далд ертөнцийн тухай судалж, түүнийг оюуны далд ухамсрын мэдээлэлтэй холбон тайлбарладаг хүмүүс. ред) үүнийг “хүн төрөлхтөн байгальтай хайр найргүй харьцаж, хэвлийг нь ухаж төнхөн, судас шөрмөсийг нь таслан байж хамаг баялгийг нь хоосолсныхоо барцадыг эдлэх цаг нь ирж байгаа. Дэлхий нэг л өдөр шилгээж, өөр дээрээ цэвэрлэгээ хийх болно” гэж тайлбарладаг. Алт, эрдэнэс ухаж баяжигсад газрын баялагийг бараг ганцаараа эдэлснийхээ төлөөсийг энэ өдрүүдэд хүртэх юм байна гэж ойлгож болохоор. Гэтэл алт ухаагүй, ашгаас нь ч аваагүй нөхөд хоморгонд нь явчихаж мэдэхээр байгаа юм бас. \Харин бурханд чин сүсэгтэй, бясалгал залбирал үйлддэг, нийтийн эрх ашгийн тусын тулд буян ном үйлддэг хүмүүс энэ аюулаас хохирол багатай гарна гэж зөн билигчид хэлээд байгаа. Тэгэхлээр байгалийн баялагаа харамладаг, нутгаа усаа хамгаалж тэмцдэг ногоон үзэлтнүүд тэдний ивээлд багтаж бас магадгүй юм.\
Одоохондоо хүн төрөлхтөн тайван амгалан байгаа ч ирэх аюулын тухайд сэтгэл түгшиж байна. Урьд хожид учирч байгаагүй үер ус, ган гачиг, цас зудын гамшиг дэлхий нийтэд нүүрлэж орон бүр өөр өөрийн зовлонг амсаж байна.
Энэ тухай ярих тусам ирээдүйн тухай айдас төсөөлөгддөггүй гэж үү? Нэг л өдөр эрчлэн хуйларсан догшин давалгаа дэлхийн нүүрийг угаахад хүн гэдэг бодгал өчүүхэн зомгол мэт хөвж алга болно. Аймаар байгаа биз дээ? Алт эрдэнэсийг авдар авдараар нь хурааснаараа баячууд аврагдана гэсэн ойлголт мэдээж байхгүй. Авилга энд үйлчлэхгүй.
Зөнчдийн хэлж байгаагаас ийм л зүйл төсөөлөгддөг. Эцэст нь энэ бүх үйл явц, зөгнөл сануулга хүн төрөлхтөн байгалийг эзэмдэж ирсэнээрээ гайхуулж явсан эрин үе дууссаныг хэлээд байна. Харин одоо байгаль дэлхийг аргадаж, хайрлан хамгаалж, нөхөн сэргээх хандлагыг хүчтэй болгох цаг ирсэнийг сануулж байна.
Харин одоо одон орон судлаачид 2012 оны тухай юу гэж тайлбарласныг сонирхоё. Тэдний (www.acumind.com) бичсэнээр 2010 он бол өөрчлөлтийн салхи салхилж эхлэх жил аж. Учир нь 2012 онд Ураан гариг Плутон гаригтай 44 жилийн дараа анх удаа хурц тэгш өнцөгт үүсгэх байрлалд дахин нэгдэх бөгөөд сансар огторгуйд болох энэ үйл явц хүмүүн төрөлхний амьдралд хэрхэн яаж нөлөөлдөгийг тэд эртнээс судалж тогтоосоор байж.
Одоогоос 44 жилийн өмнө буюу 1966 онд Ураан гариг Плутонд нэгдсэн гэнэ. Энэ хоёр гаригийн нэгдэл, давхцал, тэр нь хэдэн градусын ямар өнцөг гаргаж хэдий хугацаагаар тэр байрлалаа хадгалах зэргээс шалтгаалан дэлхийд үзүүлэх нөлөө нь асар их байдаг бололтой юм. Чухамдаа тэр л нэг эвгүй байрлалд нэгдсэн тэрхүү 1966 оноос хойш дэлхийн амьдрал, нийгмийн хандлагыг орвонгоор нь өөрчилсөн олон хүчтэй өөрчлөлтүүд болсон гэж бичжээ. Тухайлбал, Вьетнамын дайны эсрэг олон нийтийн тэмцэл өрнөсөн хийгээд бусад олон оронд гарсан цэрэг дайны мөргөлдөөн тэмцэл энэ үеэс эхтэй аж.
Түүнчлэн сексийн хувьсгал гэгдэх дурлалт хосуудын харилцаанд сэв суулгах үнэнч бус явдлыг дэврээсэн тохиолдлын хавьтал, замбараагүй бэлэгийн харилцаа энэ үеэс үүсчээ. Мөн ижил хүйстэний бэлгийн харилцаа ил тод болсон нь мөн л энэ үеэс эхтэй гэнэ. Өдгөө цөөн хэдэн оронд ижил хүйтсний гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь цөөнхийн эрхийг хүндэтгэн үзэх ардчилсан зарчимыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж байгаа явдал гэж тайлбарладаг.
44 жилийн өмнө тохиосон гариг эрхэсийн тэр нэгэн онцгой тохиодол хүн төрөлхтөнд дээр дурьдсан томоохон өөрчлөлтүүдийг авчирсан гэж үздэг аж. Харин 2012 онд болох Ураан, Плутон гаригуудын нэгдэх тохиол нь дээрхээс өөр, илүү өргөн хүрээг хамарсан өөрчлөлтийг авчирах тухай бичиж байна. Гэхдээ энэ өөрчлөлтийг дандаа муугаар зөгнөсөнгүй, зарим таатай мэдээ ч бас байна. Тэр дундаас ирж байгаа 2010 оныг дээрх их өөрчлөлтийн урьтал жил байх болно гэжээ.
ГУРАВЫН ТОО- ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТИЙН БИЛЭГДЭЛ
2010 он. 2+0+1+0=3. Энэ он 3 тоог илэрхийлнэ.
Бид эндээс юу хүлээж болох вэ?
Та бүхнийг суудалдаа бат сууж, суудлын даруулгаа бэхлэхийг зөвлөх байна. 2010 он бол сүүлийн 49 жилд хамгийн их дэвшил хийгээд хүчтэй тэсрэлт бүхий үйл явдал өрнөх жил байх болно.
Яагаад? Учир нь 2010 гэсэн тооны нийлбэр 3 нь шинээр төрөх, шинэ өсөлт, бүтээлч үйл ажиллагааны сэргэн мандалтын эхлэлийг билэгдэх тул олон нийтийг хамарсан бодлого шинэ шатанд гарах, санхүүгийн болон батлан хамгаалахын, нийгмийн салбарт огцом өөрчлөлт шинэчлэлтийг авчирна.
Дэлхий ертөнц өнөөгийн санхүүгийн хямралаас гарч, хувь хүний амьдрал цаашдаа засгийн газрын хуучин дүрэм журамаас хамаараад байхаа болино. Ер нь амьдралын нэгэн хэвийн бүтэц хэв загвараас гарч, хэн нэгэн эрх мэдэлтэн, дарангуйлагчаас хамаараад байхгүйгээр шинэ үйл явдал ар араасаа өрнөнө. Нийгмийн хандлага хийгээд бодол сэтгэлгээний шинэ хэв загвар руу орсоноор амьдрал тэр чигээрээ хурдтай урагшлах хөгжлийн тэсрэлт болж хувирна. 2010 он бүхэлдээ өмнөх жилүүдтэй адилгүй бөгөөд энэ нь нэг үгээр хэлбэл 2012 онд болох, ертөнцийг бүхэлд нь хувьсган өөрчлөх их өөрчлөлт шинэчлэлийн урьтал жил байх болно.
2012 онд Ураан гариг Плутон гаригтай 44 жилийн дараа анх удаа хурц ...
Монголын Ногоон сүлжээнд тавтай морил.
© 2012 Created by Enkhbat.D.
Та Монголын Ногоон сүлжээнд нэгдсэнээр сэтгэгдэл оруулах боломжтой болно!
Join Mongolia Green Network